П.АМГАЛАН

Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 1-р сарын 12-ноос 26-нд зохион байгуулагдаж өндөрлөсөн.  Башёгийн сүүлийн өдөр хүртэл хэн түрүүлэх нь тодроогүй гурван сүмоч адилхан 12  даваатай тэнцсэн юм.  Ийнхүү тэд нэмэлт барилдаан хийхэд  монгол сүмоч  Хоошёорюү  С.Бямбасүрэн өрсөлдөгч  Кинбозан, Охо нарыг  дараалан  орхисноор  дээд зиндаанд  хоёр түрүүгээ авлаа. Ингэснээр тэрээр  мэргэжлийн сүмо бөхийн озэки Хошорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэн. Ингэснээр озэки Хошорюү С.Бямбасүрэн  ёкозүна цол хүртэж магадгүй болоод байсан юм. Тэгвэл Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр /2025.01.27/ хуралдаж, есөн гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгохоор болжээ. Албан ёсны ёслолын үйл ажиллагаа маргааш болох аж. Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь 1999 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач, Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү юм.

Эх сурвалж:www.zms.mn