Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Канадын сагсан бөмбөгийн лигийн багууд тоглогчдийнхоо цалинг крипто валютаар авах боломжийг саналыг болгож эхэллээ. Лигийн зүгээс гадны легионер тоглогчдын хувьд цалингаа ийм байдлаар авах нь татварын талаасаа  илүү хөнгөлөлттэй, давуу талтай болгож байна гэж үзжээ. Америкт энэ нь шинэ зүйл биш болсон. NFL-ийн Канзас Ситийн тоглогч Шон Кулкин гэхэд л 920 мянган долларын цалингаа биткойн болгуулж авч байжээ. Мөн Сиатлын Расселл Окун 13 сая долларын цалингийнхаа талыг биткойн болгон авсан. Тэр үед биткойн 27 мянган доллар байсан бол 6 сарын дараа гэхэд 56 мянга хүртэл өссөн. Ингээд Окун 6 сарын дотор NFL-ийн хамгийн өндөр цалинтай 30 тоглогчийн нэг болж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn