Д.ДАРАМБАЗАР
Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадмын нээлт өнөөдөр болж тэмцээнүүд маргааш албан ёсоор эхэлнэ. Тус наадамд манай улсын 11 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарыг дуустал хэн, хэрхэн өрсөлдөх талаарх мэдээллийг хүргэж байна.
Наймдугаар сарын 27
09:30 цаг. Жүдо бөхийн тэмцээнүүд энэ өдөр эхэлж эрэгтэйчүүдийн -66 кг-д А.Мөнхбат зодоглоно. Тэрбээр 2012 оны Лондонгийн паралимпод -60 кг-д IX байр эзэлж байсан.
09:30 цаг. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-д С.Ядамдорж барилдана. 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд VII, 2018 оны дэлхийн аваргад VII байр эзэлсэн юм.
08:00 цаг. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Д.Сэлэнгээ өрсөлдөж есдүгээр сарын 2-ны 09:00 цагаас үндсэн харваагаа хийнэ.
13:00 цаг. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Н.Мөнхбаатар өрсөлдөнө. 2018 оны Азийн пара наадмын V байрын шагналт тэрбээр есдүгээр сарын 3-нд 09:00 цагаас үндсэн харваагаар өрсөлдөнө.
Наймдугаар сарын 29
09:30 цаг. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг зодоглох бөгөөд 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.
Наймдугаар сарын 30
10:00 цаг. Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн -107 кг-д Э.Содномпилжээ хүч үзнэ. Тэрбээр 2016 оны Риогийн паралимпоос хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алт, 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн билээ.
Наймдугаар сарын 31
11:00 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө. 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд V, 2018 оны дэлхийн аваргад IV байр эзэлж байсан юм.
Эх сурвалж www.polit.mn