Б.ДЭМБЭРЭЛНЯМ
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал “Olympic house”-д боллоо. Хуралд гишүүд танхимаар болон цахимаар оролцсон. Хурлын эхэнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2021 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийжээ. “Токио-2020” олимпийн Монголын багийн ахлагч, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпийн наадамд оролцсон Монголын багийн дүн, тайланг танилцуулсан байна. Мөн ирэх пүрэв гарагт болох МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталжээ. МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг гишүүдийн хуралд оруулан шийдвэрлүүлэхээр болсон байна.
“Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. ОУОХ-ноос нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн төслийг хүлээн зөвшөөрөх талаар албан ёсны хариу ирээгүй тул гишүүдийн хуралд оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.” гэж олимпийн хороо мэдэгдлээ. Тус хурлаар “Алтан од” одонгоор зарим хүнийг шагнах талаар хэлэлцжээ.
Эх сурвалж:www.polit.mn