Ч.ОЛДОХ

Соёлын өвийн үндэсний төв,  “Хэрлэн-Сэрвэн Хаалга байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, мэдээллийн төв” ТББ хамтран  “Хэрлэнгийн баръяа” уртын дууны анхдугаар наадмыг  зохион байгуулахаар болжээ.

Монгол ардын уртын дуу бол ЮНЕСКО-гийн  хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Тэгвэл соёлын энэ өвийг баримтжуулах, олон нийтэд сурталчлан түгээх, бүс нутгийн  өвийн онцлогийг дэлгэрүүлэх, Хэрлэн гол, түүний ай сав дахь түүх, соёлын дурсгалт газрыг түшиглэсэн соёлын эвентийг бий болгох зорилгоор тус наадмыг зохион байгуулж байгаа юм байна.

Наадмыг  энэ сарын 27-29-ний өдрүүдэд  Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт орших “Сэрвэн хаалга” хэмээх дурсгалт газар зохион байгуулна.  Хэрлэн голын сав газарт оршдог  дөрвөн аймгийн  20 сум тус бүрээс 1-2 ардын авьяастан  оролцох боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn