Т.САЙХАН

Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамруулжээ.  “Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.  Сургалтаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл монголчуудын ёс суртахууны өгөгдөл, үнэт зүйл болоод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцүүлэв. Оролцогчид дараагийн сургалтуудаар шинэчлэн баталсан хууль болон албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn