Р.Оюун

Малчид нутагтаа тайван амьдармаар байгаа талаар Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн малчин Б.Төрбат Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр “1600 км-ын цаанаас зорьж ирлээ. Би 1976 онд илгээлт авч малчин болж төл болгоныг мал, чулуу бүрийг хашаа болгож байсан.  Манай нутаг хахир хатуу, модгүй учраас чулуугаар хашаа барьдаг. 2004 онд хаваржаандаа сайхан амьдрахаар хашаандаа орон сууц, төлтэй малдаа чулуугаар хашаа барьж их хөдөлмөрлөсөн. Хаваржаанд төлийн дуу цангинах нь малчин хүний сэтгэлийг баясгадаг. Сүүлийн үед төрийн албан хаагчийн хавчлагад орж байна. Миний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болох Цэцэг гол багийн Халзан хошуунд байрлах 1.4х8-ын хэмжээтэй 160 м2 чулуун хашааг Ч.Ягаандорж гэгч 2022 оны тавдугаар сард дур мэдэн эвдэж сүйтгэн ачиж явсан. Тиймээс энэ асуудлаар 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлах төв”-өөр үйлчлүүлж эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Ч.Ягаандорж 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор миний хохирлыг барагдуулах ёстой байтал уг хохирлыг барагдуулаагүй, худал хэлж явсаар өдийг хүрлээ. Миний хаваржааны чулуун хашаа нь одоогийн ханшаар 21.355.911 төгрөгийн үнэтэй болно. Мөн Ховд аймгийн шүүхээр энэ мөнгийг хөөцөлдөж олон удаа нааш цааш явсан зардал их байгаа. Иймд иргэн Ч.Ягаандоржоос миний хохирлыг барагдуулж зургаан сая төгрөг гаргуулж өгнө үү” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж www.zms.mn