Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ гуравдугаар сарын 6-нд оны онцлох LADY ENTREPRENEUR-2025” цомын эздийг тодрууллаа.
“Үндэсний үйлдвэрлэгч” Lady Entrepreneur: Гоёл Кашимер ХХК Гүйцэтгэх захирал, Бямбахүүгийн Ариунаа
“Үйлчилгээ”-ний Lady Entrepreneur: Юнисервис Солюшн ХХК, Гүйцэтгэх захирал, Цэрэндашийн Алтанцэцэг
Хөрөнгө оруулагч Lady Entrepreneur: Мэйжик Тек Монголиа ХХК Гүйцэтгэх захирал, Раднаагийн Хонгорзул
“Экспортлогч” Lady Entrepreneur: Xанбогд Кашимер XXК Ерөнхий захирал, Чойдонгийн Ганцэцэг
“Импортлогч” Lady Entrepreneur: Нано Интернэйшнл ХХК Ерөнхий захирал, Болдын Бүжинлхам
“Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”: Lady Entrepreneur БОСА Кондитер ХХК Монконди үйлдвэрийн үүсгэн байгуулагч БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Батбаярын Нандинчимэг
“Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч”: Lady Entrepreneur Монос Хүнс ХК Гүйцэтгэх захирал, Агваандоржийн Отгондарь
“Гарааны бизнес эрхлэгч” Lady Entrepreneur: Говидара ХХК Үүсгэн байгуулагч, Батсуурийн Цэнгэлмаа
“Жижиг дунд бизнес эрхлэгч” Lady Entrepreneur: Алко Продлайн ХХК Ерөнхий захирал, Батсайханы Дөлгөөн
“Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч”: Lady Entrepreneur Монкрем ХХК Ерөнхий захирал,Эрдэнэбатын Уранчимэг
“Шилдэг хамтын ажиллагаа хөгжүүлэгч” Lady Entrepreneur: “Монголын экспортын кластерын сүлжээ” ТББ Гүйцэтгэх захирал,Наранхүүгийн Сарангуа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал: Юү Эс Кэй Тауэр ХХК Ерөнхий захирал, Нямжав Ууганцэцэг
Lady Entrepreneur-2025 Гран-При Алтан цомын эзэн: ХААН БАНК Гүйцэтгэх захирал, Рэнцэнбатын Мөнхтуяа тус тус шалгарлаа гэж МҮХАҮТ-ын хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.