Б.ОД

Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр (2021.08.19) орон даяар эхэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна.

Цар тахлын энэ үед шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдрүүдэд шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn