Ч.ЗОТОЛ
Монголын боксын холбооноос Улсын онцгой комисст 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах тухай зөвшөөрөл хүсч албан бичиг хүргүүлсний хариу “боломжгүй” гэж гарчээ. Тодруулбал МБХ-ноос энэ сарын 12-нд хүргүүлсэн албан бичгийн хариуд УОК-аас 13ны өдөр хариу өгсөн бөгөөд тэмцээн зохион байгуулах боломжгүй талаар мэдэгдсэн байна.
Иймд Монголын боксын холбооны дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.2.5, гуравдугаар зүйлийн 3.1.7 дахь заалтуудын хүрээнд Серби улсын Белград хотноо ирэх аравдугаар сард зохион байгуулагдах Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцох баг тамирчдын дунд есөн жинд сонгон шалгаруулалт зарлажээ.
Эх сурвалж: www.polit.mn