Б.ОД
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш /08.19/ 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн маргааш 14:00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна.
ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна.
Эх сурвалж:www.polit.mn