Б.ОД
Ховд аймагт COVID-19 халдварын дельта вирусын 11 тохиолдол илэрчээ. Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор COVID-19 халдвартай 50 иргэний сорьцыг наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна. Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээж байгааг орон нутгаас мэдээллээ.
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-наас 24-нийг хүртэл хаагаад байна.
Эх сурвалж:www.polit.mn