Ч.ЗОТОЛ

Боксын  өсвөр  болон  залуучуудын  дэлхийн  аварга шалгаруулах  тэмцээнд  Монгол  Улсаа  төлөөлөн  хүч  сорихоор   Арабын  Нэгдсэн  Эмират улсыг зорьсон баг тамирчид бэлтгэлдээ оржээ.

АНЭУ-ын  Дубай  хотноо   энэ  сарын 17-31-нд  Олон  улсын  сонирхогчдын  боксын  холбоо  /AIBA/-ноос  зохион  байгуулах  тус  тэмцээний  өсвөр  насны аварга  шалгаруулах  тэмцээнд  2005-2006  онд  төрсөн  долоон  тамирчин /эмэгтэй  3,  эрэгтэй  4/  тулалдах  бол  Залуучуудын  АШТ-д  2003-2004  онд төрсөн  таван   тамирчин  /эмэгтэй 2,  эрэгтэй 3/  хүч  сорин  өрсөлдөх  юм.

Баг  тамирчдын  бүрэлдэхүүнд  өсвөрийн  Ази  тивийн  АШТ-ээс  алтан  медаль хүртсэн   “Хилчин”  спорт  хорооны  тамирчин  Т.Номин-Эрдэнэ  нарын Монголын   өсвөр  залуу  үеийн  шилдэг  боксчид багтжээ.  Дасгалжуулагчаар  Б.Пүрэв-Очир, Ж.Еркин,  Ж.Бат-Отгон,  В.Аззаяа  нар  Дубайг  зорьсон байна.

Эх сурвалж: www.polit.mn