Ч.ЗОТОЛ
Япон улсын Нагано мужид суралцаж байгаа Монголын жүдо академийн суралцагч О.Хүслэн энэ сарын 8-12-нд зохион байгуулагдсан Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах “INTER-HIGH” тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрбээр -78 кг-ийн жинд ур чадвар, хүч чадлаа сорьсон юм.
О.Хүслэн өнгөрсөн нэгдүгээр сард Нагано мужийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ тэргүүн байр эзэлсэн. Ингэснээр “INTER-HIGH” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Түүний хувьд 2017 оноос жүдогоор хичээллэж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын өсвөрийн УАШТ-аас хоёр хүрэл медаль хүртэж, Кураш бөхийн өсвөрийн улсын аварга болсон юм.
Эх сурвалж: www.polit.mn