Ч.ЗОТОЛ
Цар тахлын хүнд үед түрээслэгчид төрийн бодлогын гадна үлдлээ хэмээн төв талбайд жагсч, Төрийн ордны гадаа тайван суулт зарлаад байсан “Хангай хотхон”, Буянт-Ухаа-II хорооллын иргэдийн асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг томилохоор болжээ. Ажлын хэсэгт холбогдох яамдын сайд нарыг ажиллуулах тухай өнөөдөр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдаанд санал оруулна хэмээн түрээслэгчдэд амлалт өгсөн байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу ТОСК /Төрийн орон сууцны корпораци/-тай гэрээ байгуулан амьдарч ирсэн “Хангай” хотхон, Буянт-Ухаа-II хорооллын 800 гаруй өрх бий. Гэтэл анх байгуулсан гэрээ зөрчигдөж байна гэж оршин суугчид гомдол гаргаад байгаа юм. Тухайлбал, орон сууцны метр, квадратын үнэ анх 1280000 байсныг явцын дунд 1880000 болгож үндэслэлгүй нэмсэн. Түрээслэгчийн тухайн өдөр хүртэл төлсөн төлбөрийг түрээслээд өмчлөх холбогдох журмын жишигт нийцүүлэн орон сууцны үнэд тооцож, өмчлөх асуудал зөрчигдөж байгааг тэд хэлж байгаа юм. Үүгээр зогсохгүй Засгийн газар, Ерөнхий сайдад удаа дараа хандаж ирсэн. Нэг мөр шийдэж өгөхгүй бол тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn