П.АМГАЛАН
"JUDO TOP-6" тэмцээний хамгийн ихээр сонирхол татаж байсан -73 кг-ын жинд Хэнтий аймгийн тамирчин ОУХМ О.Уранбаяр өрсөлдөгч бүрээ ялснаар түрүүллээ. Түүний жинд удаахь байранд “Парис-2024” олимпод эх орноо төлөөлөн оролцсон Б.Эрдэнэбаяр, “Женко” клубийн тамирчин А.Өсөхжаргал нар эзэллээ. Сонирхолтой нь өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, өмнөх JUDO TOP-6 тэмцээний аварга Жамбалын Гансүрэн нар шагналын тавцанд гарч чадсангүй.
Эх сурвалж:www.polit.mn