П.АМГАЛАН
JUDO TOP-6 тэмцээний
Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын аваргад анх удаагаа түрүүлсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт Гавьяат тамирчин Ё.Басхүү "JUDO TOP-6" тэмцээнд хоёр дахиа дараалан түрүүллээ. Тэрбээр энэ удаад 5 бус 7 барилдаан хийж түрүүлэх боломжтой болсон. Учир нь таван тойргийн дараагаар Ё.Басхүү, “Хурд” дэвжээний Л.Сумъяа, Хэнтий аймгийн тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн нар гурван биенээ ялснаар нэмэлт барилдаан хийхээр болсон. Улмаар нэмэлт барилдаан алтан оноогоор шийдвэрлэхэд Ё.Басхүү түрүүлж, Л.Сумъяа, Ө.Бямбасүрэн нар удаалав.
Энэ үеэр Ёндонпэрэнлэйн Басхүү " Маш чухал тэмцээн. Залуу тамирчид тэмцээний үеийн барилдаанаас алдаан дээрээ ажиллаж, дараа дарагийн тэмцээнд оролцох боломжтой" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn