Б.ДЭМБЭРЭЛНЯМ

ММСУХ-ны 25 жилийн ой, Геннисийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болж байна.  “Эрлийз дээд” насанд 68 шандаст хүлэг мордож тод манлай уяач С.Лувсанбалдангийн “Луу” халтар түрүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн  Бүрэнтогтох сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУАУ Д.Ганзоригийн хээр, дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хүрэн айргийн тавд мөн Д.Лхагвасүрэн алдартын сартай хээр хурдаллаа.

Эх сурвалж:www.polit.mn