"Токио 2020" олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин олимпын дэвжээнд зодоглоно. Эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаан Японы бөхчүүдтэй 10:30 цагт хийх юм.
Мөн эрэгтэйчүүдийн 125кг-нд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-нд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө барилдана.
Эх сурвалж:www.polit.mn