Т.САЙХАН
"Токио 2020" олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр дэвжээнд Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин зодоглоно.
10:30. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Б.Хонгорзул зодоглоно. Тэрээр эхний шатанд Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиертэй барилдана.
Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавай, Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камара нарын ялсантай барилдана.
11:05. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Бэхбаяр зодоглоно. Тэрээр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюниантай барилдана.
Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Туркийн Сулеман Атли, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчи нарын ялсантай барилдах юм.
Эх сурвалж:www.polit.mn