Э. ЛХАГВАСҮРЭН ( ОУХМ)
Ширээний теннис олимпийн төрөлд багтсан" Сеул- 1988" зуны олимпоос хойшхи 33 жилийн хугацаанд 32 алтан медалийн 28-ийг нь БНХАУ-ын тамирчид "өвөртөлсөн" байдаг. Тэгвэл энэ удаад ч гэсэн Хятад улсын эрэгтэй, эмэгтэй теннисчид ганцаарчилсан төрөлд өөр хоорондоо финалдлаа.
Хятадын хоёр теннисчин өөр хоорондоо олимпийн алтан медалийн төлөө өрсөлдсөн нь тав дахь удаагийнх болон тэмдэглэгдлээ.
Үнэндээ, ширээний теннисний ертөнцөд Ма Лонг – Фан Зэнг Дон нар Токио-2020 зуны олимпийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө тоглохоор шалгарсан нь тийм ч сонин зүйл биш байлаа. Харин Фан Зэнг Доныг аварга болно гэсэн мэргэжилтнүүдийн таамгыг Ма Лонг эвдсэн нь сонирхон хачирхах зүйл боллоо. Дэлхийн дээд рекордыг эзэмшигч Ма Лонгийн хувьд амжилт нь уруудаж, бүдгэрч яваа тамирчин бол, Фан Зэнг Доны хувьд өгсөж, улам гэрэлтэж буй тамирчин гэдгээрээ ялгаатай байсан. Гэтэл сүүлчийн Олимпдоо зодоглосон Ма Лонг хүчирхэг Фан Зэнг Доныг "нурааж", бүх таамгыг эвдэж чадлаа. Тэрбээр Токио-2020 зуны олимпод түрүүлснээр олимпийн ганцаарчилсан төрлийн бүх цаг үеийн хос алтан медальтай анхны эрэгтэй теннисчин боллоо. Олимп, дэлхийн аварга Ян Ове Валднер /Швед / Ма Лонг нарын хэн нь бүх цаг үеийн хамгийн шилдэг теннисчин вэ? гэдэг маргааныг ч Ма Лонг эцэслэн зогсоолоо. Олимпийн ганцаарчилсан төрөлд 2 , багийн төрөлд 2 , Дэлхийн аваргын 3, Дэлхийн цомын 2, Азийн аварга, Азийн наадам гээд бүхий л том тэмцээнд түрүүлсэн амжилтаараа тэр дэлхийн дээд амжилтыг ахиуллаа. Тамирчин хүн хүрсэн амжилтандаа ханаж болдоггүй гэдгийг харуулсан, хүсвэл ямар ч амжилтанд хүрч болно гэдгийг үзүүлж олон хүмүүст урам зориг өгсөн тоглолтыг үзүүллээ. Фан Зэнг Доны хувьд нас залуу, БНХАУ-ын ирээдүй болсон тамирчин. Энэ удаа мөнгөн медаль авсан түүнд дахиад ч хоёр байтугай Олимпод оролцох боломж бий. Алсдаа, нутаг нэгт Ма Лонг "ахынхаа" рекордыг ч эвдэхийг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: control.mn