Өрнөдийн сэтгүүлч, Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж олимпийн мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайн ээжийг олж уулзсан байна.
Иран улсын Тегеран хотод амьдарч буй Сайед Моллайн ээж Лутай нь сэтгүүлчтэй уулзахдаа:- Хүү маань сураг алдраад хоёр жил өнгөрсөн. Олимпийн ачаар хүүгийнхээ сургийг гаргалаа. Чингис хааны өлгий нутагт энх тунх амьдарч, бөхөө барилдаж буйг хэвлэлээс л олж мэдлээ. Хүүгийнхээ барааг харалгүй, хацар дээр үнсэлгүй хоёр жил болжээ.
Хүү минь олимпийн медалиа надад зориуллаа гэж телевизээр хэлэхийг сонслоо.
Аллах хүүг минь ивээлдээ авчээ. Хүүгийн минь мөрөөдөл бол Олимпод оролцох, медаль авах байсан юм. Аллах миний хүүгийн хүслийг сонсжээ гэж хэлсэн нь өрнөдийн хэвлэлийн хуудаснаа нийтлэгджээ.
Эх сурвалж: control.mn