Ц.БАТ-ЭНХ

Өнөөдөр олимпийн зургаа дахь өдөр. Монголын Таван өдрийн дараах байдлаар  Монгол улсын баг тамирчид(   С.Моллай- мөнгө,   М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль) нэг мөнгө, хоёр хүрэл медалтайгаар нийт 208 орноос 40-д эрэмбэлэгдэж байна. Нийт 52 орон одоогоор медалийн тавцанд зогссон. Харин медалийн чанараар олимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг 13 алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж,  АНУ-ын баг  тамирчид 12 алт, 11 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Монгол улсын баг тамирчдын хувьд Токио-2020 зуны олимпоос 2 алт, 2 мөнгө, хоёр хүрэл, нийт 6 медаль авах зорилго тавьснаас медалийн тоогоороо 50 хувийн амжилтаа биелүүлжээ.

Цаашид чөлөөт бөх, буудлага, боксын төрлөөр Монголын тамирчид медалиа нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж МҮОХ-ны удирдлага үзэж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: control.mn