Ч.ЗОТОЛ
“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд оролцож буй ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар шөвгийн наймд шалгараад байна.
Тэрбээр эхний тойрогт Кенийн шилдэг боксчин Окот Николас Оконготой тоглож 3:2 харьцаагаар, дараагийн тойрогт Вьетнамын боксчин Нгуен Ван Донгтой учраа таарч 5:0-ээр илүүрхэн ялалт байгуулсан юм.
Түүний дараагийн тулаан ирэх сарын 1-нд болно. Медалийн төлөө түүнтэй хүч сорих тамирчин бол Оросын үндэсний олимпын хорооны /ОХУ/ тамирчин Альберт Батыргазиев юм.
Альберт Батыргазиев энэ жил 23 настай, хүчтэй цохилттой, хурдтай, шилдэг боксчдын нэг юм.
Эх сурвалж: Polit.mn