Т.САЙХАН

Сайед Моллайд иргэншил олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токиогийн олимпын медалийн тавцанд түүнд шагналыг нь гардууллаа.

Олимп дэлхийн тэмцээнд нэрээ дуурсгах мөрөөдөлтэй Сайед Моллай Монголын иргэншил авах хүсэлтээ илэрхийлж, 2019 онд иргэншил авч байсан билээ.

Монголын нэрийн өмнөөс барилдаж эхэлснээс хойш Сайед Моллаи 2021 оны Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Тель-Авивын их дуулгаас мөнгөн медаль, Токиогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn