Евгений Рылов   © РИА Новости

Д.АРИУН

Оросын усан спортын тамирчин Евгений Рылов Токиогийн олимпийн наадмаас 100 м-ийн араар сэлэх сэлэлтэд алтан медаль хүртсэн. Олимпийн аварга медалийн тавцанд муурын зурагтай амны хаалттай гарах гэснийг зохион байгуулагчид зөвшөөрөөгүй байна. Тэрбээр зүгээр л харамсалтай байгаагаа илэрхийлээд “...зохион байгуулагчидтай маргахгүй” гэсэн байна. Тамирчин дараа нь РИА Новости-д  өгсөн ярилцлагадаа “Зүгээр л мууранд дуртай, гэртээ гурван мууртай” гэсэн байна.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” zms.mn