Евгений Рылов  Фото: Rob Schumacher / Reuters

Д.АРИУН

Оросын усан спортын тамирчин Евгений Рылов Токиогийн олимпийн наадмаас өнөөдөр /2021.07.27/-нд 100 м-ийн араар сэлэх сэлэлтэд алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ зайг 51,98 секундэд туулж, Европын дээд амжилт тогтоов. Энэ зайд мөнгөн медалийг Оросын өөр нэг тамирчин болох Климент Колесников (52,00) хүртсэн бол  америкийн шилдэг тамирчин  Райан Мерфи (52,19) гуравдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Евгений Рылов энэ төрлөөр тус улсын тамирчдын сүүлийн 25 жилийн хугацаанд  аваагүй медалийг авчирсныг тус улсын хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, 1996 оны Атлантагийн олимпоос хойших анхны алтан медаль болж байгаа аж. Атланта-1996-д Оросын тамирчин Александр Попов 50, 100 м-ийн зайд, Денис Панкратов 100, 200 м-ийн араар даллах сэлэлтийн төрлөөр тус тус аварга болж байжээ.

Токио-2020-ийн аварга Евгений Рылов нь өдгөө 24 настай, 2016 онд Рио-гоос хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн аваргад хоёр, Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа тэргүүн байр эзэлж байжээ.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” zms.mn