Ч.ЗОТОЛ

Токио-2020  зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд  Монголоос эрэгтэй, эмэгтэй  хоёр  шүүгч уригдан оролцож байна. Олон улсын сонирхогчдын боксын холбооны гурван  од буюу Олимпын зэрэглэлийн шүүгч,ОУХМ Ц.Цогтгэрэл, олимпын зэрэглэлийн шүүгч О.Мандахбаяр нар  ринг дээр гарч байгаа шилдэг боксчдын тулааныг дэнслэн шүүж байгаа юм.

Шүүгч Ц.Цогтгэрэл бол  Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм. Тэрээр тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч. Харин Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон О.Мандахбаярын хувьд түүний аав Р.Отгонбаяр  нь  1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин юм.

Эх сурвалж: www.polit.mn