С.САРУУЛ
Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан Мөнхбатын Уранцэцэг 16 жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэж олимпийн хүрэл медалийн эзэн боллоо. Тэгвэл шинэхэн хөдөлмөрийн баатар маань Токиогийн дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.
Гавьяат тамирчин М.Уранцэцэгт "Токио - 2020" Олимпийн хүрэл медалийг ОУОХ-ны гишүүн, "Сөүл - 1988" олимпийн аварга Сергей Бубка, наадмын маскот болон баярын цэцгийг Олон улсын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од гардуулав.
Эх сурвалж: www.polit.mn