С.САРУУЛ

Олимпийн наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ. Харамсалтай нь Португалын тамирчин Федерико Мораисын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээндээ оролцож чадалгүй хасагдсан болохыг Олон улсын серфингийн холбоо мэдээлэв. Коста Рикагийн Карлос Муньес түүнийг орлохоор болсон байна.

Токиогийн олимпийн серфингийн тэмцээн хар салхины үеэр явагдаж таарсан тул тамирчдад ямар нэг эрсдэл учрах вий  гэдгээс зохион байгуулагчид болгоомжилж буй. Гэхдээ серфингчид асар том давалгааг ажралгүй сөрөн өрсөлдсөөр байна.

Эх сурвалж: www.polit.mn