Ч.ОЛДОХ

 Дэлхийн армийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны  тамирчин, ОУХМ Баатарсүхийн Чинзоригийн  эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд   эхний тулаанаа  өнөөдөр Узбекистаны боксчин Абдураймов Элнуртай хийнэ. Тэдний тоглолт Улаанбаатарын цагаар 17.18 цагт болно.

Түүний өрсөлдөгч Узбекистаны боксчин  Абдураймов  1994 онд төрсөн 27 настай. 2015 онд Катар улсын Доха хотноо болсон  ДАШТ-ээс  хүрэл медаль, 2017 онд  Гамбургийн ДАШТ-нд  шагналт  V  байр эзэлсэн, 2017 онд Ташкентад болсон  Ази тивийн АШТ-д түрүүлсэн, 2021 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Ази тивийн АШТ-ээс хүрэл, Тайландын Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн улсынхаа шилдэг боксчдын нэг ажээ. Тэд өмнө нь хоёр удаа  учраа таарч, Б.Чинзориг хоёр, Абдураймов Элнур нэг удаа ялж байсан юм.

“Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн найман  жинд 187 тамирчин, эмэгтэйчүүдийн таван   жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин өнөөдрөөс эхлэн  ирэх  сарын 8-ны өдөр хүртэл нийт  276 тулаан хийж зуны XXXII олимпын наадмын  алт, мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулах юм.

Эх сурвалж. www.polit.mn