Х.ОЮУНБОЛД

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ төрөлд цэц сорьсон залуу тамирчин О.Есүгэн 624 оноогоор 25-р байр эзлэв. Манай тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноогоо авсан бол финалд шалгарч, медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.  Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд барилдсан  гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний барилдаандаа Нидерландын Торнике Цакадоэд вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв. Түүнээс гадна жүдогийн эмэгтэйчүүдийн  48 кг жинд хүчээ сорьсон М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн тамирчин Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд барилдахаар боллоо. Тэрээр хагас шигшээд шалгарахын  төлөө Израилийн Шира Широнатай барилдана.

Эх сурвалж: www.polit.mn