Х.ОЮУНБОЛД

Зуны XXXII олимпод хүчээ сорих манай баг, тамирчдын тэмцээнд оролцох салхийг байт харвааныхан хуваарийн дагуу цэц мэргэнээ сорихоор болсон билээ.  Өнөөдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чансаа тогтоох төрлийн  эхний шатны тэмцээн болж өндөрлөжээ. Нийт шигшээ багуудаас 64 тамирчин тус бүр 72 сум  тавьж харвасан байна.   Монгол Улсын шигшээ багийг төлөөлж оролцсон ОУХМ Б.Урантунгалаг 64 тамирчнаас 614 оноотойгоор 58-д оржээ. Харин энэ байт харвааны эмэгтэйчүүдийн төрлийн чансаа тогтоох 72 сум харвадаг тэмцээний эхний дөрвөн байрт орсон  тамирчид  675-аас дээш оноо авчээ. Тодруулбал, эхний гурван байрыг Өмнөд Солонгосын гурван тамирчин, дараагийн байрыг Мексикийн тамирчин эзэлсэн байна. Өмнөд Солонгосын тамирчин Ансан нийт 680 оноо авснаар олимпийн амжилтыг шинэчилж тогтоожээ Мөн энэ тэмцээнд чансаагаараа I байр эзэлсэн тамирчин, 64 тамирчинтайгаа тоглоно. Харин хасагдах шатны тоглолт ирэх сарын 27-нд эхэлнэ. Энэ тэмцээнд манай тамирчин Б.Урантунгалаг авсан оноогоороо жагсаалтын 58-д эрэмбэлэгдсэн учраас чансааны VII-д орсон Японы Ямаучи тамирчинтай тоглоно. Хасагдах шатанд 64 тамирчныг дөрвөн хэсэгт хуваах аж. Хэсэг тус бүрдээ 16 тамирчин өрсөлдөх тэмцээний IV  хэсэгт хуваарилагдсанаар Японы тамирчинтай 15 сум тавьж хасагдах шатанд хүчээ үзнэ.

Эх сурвалж: www.polit.mn