Ч.ЗОТОЛ

Монголын баг тамирчид өнөөдөр таван төрөлд өрсөлдөж буйн нэг нь боксын спорт юм. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга Э.Цэндбаатар Улаанбаатарын цагаар 17.51 цагт эхний тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч Кени улсын тамирчин  Окоч Николас Оконго  юм. Тэрээр   38 настай, сонирхогчийн боксын   ахмад тамирчдын нэг. Тиймээс Э.Цэндбаатар илүүрхэх магадлалтай гэж спортын тоймчид үзэж буй. Нөгөө талаар Окоч Николас Оконго туршлагаар илүү гэдгийг тооцож үзэх учиртай

“Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн найман  жинд 187 тамирчин, эмэгтэйчүүдийн таван   жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин өнөөдрөөс эхлэн  ирэх  сарын 8-ны өдөр хүртэл нийт  276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын  алт, мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулах юм.

Эх сурвалж. www.polit.mn