Х.ОЮУНБОЛД

Рио де Жанейро хотод  тус хотын төвд байрлуулсан тогоонд олимпийн бамбарыг Токиод хүндэтгэл үзүүлэх болон таван жилийн өмнө  олимпийн наадмын үлдээсэн өвийг сануулахыг тулд дахин асаажээ. Хотын захирагч Эдуардо Паес “Бид нөхцөл байдал хүнд байсан  ч өнөөдрийн мартагдашгүй олимпийг зохион байгуулалтын дор их амжилтттайгаар зохион байгуулж чадсан. Мөн хотод их том дурсамж  үлдээсэн” гэж ярьсан байна. Тэрээр одоо Японы нийслэл цар тахлын улмаас даван туулж байгаа бэрхшээл,тэр бэлтгэл ажил ямар байсан талаар эргэн дурсжээ. Цар тахлын улмаас Токиод  олимпод олон нийт оролцох боломжгүй. Гэхдээ Японы иргэдэд Рио де Жанейро хотын олимпийг дэмжигчид та нартай хамт гэж хэлэхийг хүсч байна гэв. Олимпийн бамбарыг асаах үеэр Паес болон  Японы консул Кен Хашива “Рио 2016” олимпод хэрэглэсэн  олимпийн бамбарыг Канделариа сүмийн  өмнө байрлуулсан олимпийн бамбар асаадаг тогоонд бамбарыг өргөгч цамхаг дээр гарснаар   асаасан хотын төвийн сургуулийн сурагчдад гардуулж өгсөн байна. Сонирхуулахад 2016 оны олимпийн үеэр Рио де Жанейро хот нь  олимпийн цэнгэлдэх хүрээлэнд биш хотын төвд байрлуулсан тогоонд асаасан анхны олимпийг зохион байгуулсан хот юм байна.  Мөн “Токио 2020” олимпийг дуусах хүртэл  хүндэтгэл үзүүлж асаалттай байлгах аж.

Эх сурвалж: www.polit.mn