Х.ОЮУНБОЛД
COVID-19-ийн улмаас нэг жилээр хугацааг нь хойшлуулсан зуны XXXII олимп өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Гэвч олимпод оролцохоор зорьж очсон баг,тамирчид, дасгалжуулагч болон бусад дагалдах хүмүүсээс цар тахлын халдвар авсан тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Өнөөдөр 19 хүн халдвар авснаас гурав нь олимпийн хотхонд байрласан хүмүүс гэж зохион байгуулж байгаа хорооноос мэдээлжээ.Мэдэгдэлд хариу нь эерэг гарсан хүмүүсийн дунд гадаадын гурван тамирчин, гурван сэтгүүлч, олимпийн төлөөлөгчдийн 10 гишүүн, гурван гэрээт ажилтан орсон байна. Өнөөдрийг хүртэл нийт хариу нь эерэг гарсан гадаадын тамирчид болон олимптой холбоотой японууд,13 тамирчин, найман сэтгүүлч болон нэг сайн дурын ажилтан орсон 110 тохиолдлыг илрүүлээд байна. Харин олимпийн хотхонд байрласан хүмүүсээс зөвхөн 12 хүн халдвар авсан байна.
Эх сурвалж: www.polit.mn