Ч.ОЛДОХ
Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой сэдвүүдээр TV-9 телевиз долоо хоногийн мягмар, пүрэв гаригт шууд нэвтрүүлэг зохион явуулдаг.
Дэлхийг айлгасан "Делта"хувилбар сэдэвт ээлжит хэлэлцүүлэгт ХӨСҮТ-ийн дэд захирал, тархвар судлаач Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн судлаач, анагаах ухааны доктор Б.Цогзолмаа, анагаах ухааны доктор, вирус судлаач М.Алтанхүү, ХӨСҮТ-ийн вирус судлаач, доктор Ц.Наранзул нар оролцов. Тэдний байр суурийг хүргэж байна.
Делта хувилбар гэж юу вэ?
ДЭМБ-ын тооцоолж байгаагаар дэлхий даяар коронавирусын мутацид орсон 11 төрлийн хувилбар тархаж байна. Тус байгууллагаас Их Британийн мутацилагдсан хувилбарыг Альфа, Өмнөд Африкийн хувилбарыг Ветта, Бразилийн хувилбарыг Гамма, Энэтхэгийн хувилбарыг Делта гэж нэрлэжээ. Эдгээрээс Делта хувилбар дахин хувьсч хамгийн олон улсад хамгийн хурдан тархаж байгаа юм. Делта хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс ород бүртгэгдээд байна. Делта вирус нь бүрэн төгс судлагдаагүй ч хүний биед хурдан нэвтэрч дархлааны орон зайд хариу урвалаас зугтаж байна хэмээн Лондонгийн их сургуулийн тархвар судлаач хэлжээ. Түүнээс гадна делта+ хувилбар гэж бий. Энэ хувибар одоогоор тийм ч өргөн хүрээг хамраагүй байгаа ч коронавирусын вакцинд бүр ч илүү тэсвэртэй, халдварлах чадвар өндөр юм. Делта хувилбар бусад мутацитай харьцуулахад вакцинд тэсвэртэй байгаа бөгөөд бүрэн тунд хамрагдах нь найдвартай хамгаалалт болно гэж судлаачид мэдээлжээ.
Маскаа зүү, зай барь, вакцины тунд бүрэн хамрагд
Их Британид Делта хувилбараар өвчилсөн хүмүүс их төлөв толгой өвдөх, хоолой өвдөх, хамрын ханиад тусах мэт шинж тэмдэг илрэх, ханиалгах, халуурах зэргээр илэрч байна гэжээ. Түүнээс гадна толгой эргэх, дотор муухайрах, ходоод өвдөх, огих, хоолонд дургүй болох, сонсгол муудах, үе мөч өвдөх, нус гоожих, толгой өвдөх зэрэг шинжүүд ч илэрч байгаа юм. Дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид коронавирусын делта хувилбараас хамгаалах нэн тэргүүний арга нь вакцины тундаа бүрэн хамрагдах, түүнээс гадна зай барих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, орон байраа агааржуулах нь одоогоор мэдэгдэж байгаа коронвирусын бүх хувилбараас хамгаална гэж Роберт Кохын нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгээс мэдэгджээ.
Ж.Байгалмаа: ДЭМБ-аас нэрлэсэн аюултай таван хувилбарын нэг нь “Делта”
-ДЭМБ-аас коронавиурсын нэн аюултай таван хувилбарыг нэрлэсэн. Үүний нэг нь Делта хувилбар юм.
-ХӨСҮТ Японы халдварт өвчин судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд шинэ вирусыг илрүүлэх шинжилгээг хамтарч хийхээр эхлүүлээд явж байна.
-Бид тавдугаар сард хийсэн шинжилгээгээр вирусын тодорхой хувилбаруудыг илрүүлснийг ЭМЯ-наас албан ёсоор зарласан. Энэтхэг улсаас ирсэн болон бүтээн байгуулалтад оролцож буй Энэтхэгийн иргэдээс энэ хувилбарууд илэрсэн.
-Энэтхэгээс ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтнуудаас халдвар илрээгүй. Тэгэхээр хүрээ нь хумигдсан гэж болно.
-Халдвараас хамгаалахын тулд хүн бүхэн вакциныхаа бүрэн тунд хамрагдах хэрэгтэй.
-Нийгмийн сэтгэлзүй цөхөрсөн учраас хаашаа л бол хаашаа гараад явахаар байна. Тиймээс халдварын тархалт хурдтай байна. Үүнээс харахад мутацийн хэлбэр байж болзошгүй гэж үзсэн. Судалгаагаар альфа вирус илэрч ЭМЯ мэдээлсэн байгаа.
-Мутацид орсон хувилбарууд халдварлах чадвар өндөр.
-Сүүлийн давалгаагаар халдварын тархалтын түвшин албан байгууллага, ннайз нөхдийн түвшинд гарч байна.
-Хоёр тунд хамрагдсан ч халдвар авна, гэхдээ өвчлөл, илрэх шинж тэмдэг хөнгөн.
-Дэлхий нийтэд хэрэглэж байгаа 4-5 вакцин дээр хамгаалах чадвар нь 70-95 хувьтай байна.
-Сүүлийн үед илэрч буй шинэ хувилбарууд дээр вакцины хамгаалах нөлөө буурч байгаа. Гэхдээ хамгаалах чадвар нь хадгалагдаж байгаа.
-Судалгаагаар фрайзер вакцин дээр хамгаалах чадвар нь зэрлэг омгийн вирус дээр 95 хувьтай байсан бол делта хувилбар дээр 88 хувь гэж гарсан. Альфа хувилбар дээр 93 хувь, астразеника дээр тодорхой хувь хадгалагдаж байна.
-Нэг, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүс дээр судалгаа хийж байна. Хоёр тун хийлгэсэн хүмүүсийн 1.9 хувь нь халдвар авсан гэж гарсан.
Виросель, синофарм үйлдвэрийн вакцин авсан хүмүүсийн 0.41 хувь нь, астразеника хийлгэсэн хүмүүсийн 0.95 хувь, фрайзер хийлгэсэн хүмүүсийн 0.42 хувь нь халдвар авсан.
Б.Цогзолмаа: “Делта” хувилбар хүүхдүүдэд түлхүү халдварлаж байна
-Коронавирус нь Хятадын Уханьд анх гарсан хувилбараасаа тархах явцдаа зарим шинж тэмдэг нь өөрчлөгдөж байгаа.
-БНХАУ-д 55 мянга гаруй хүнийг оролцуулан хийсэн судалгаагаар халууралт 88 хувь, ханиалгах 68 хувь, сульдах 38 хувь гэх мэтчилэн шинж тэмдэг илэрч байсан бол сүүлийн хувилбаруудад өөрчлөгдөж байна.
-Англид делта вирус тархсан. Тэнд хийсэн судалгаагаар утасны апплейшн ашиглаж илэрч байгаа шинж тэмдгүүдийг судлахад толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, халуурах, ханиалгах шинж тэмдгүүд голлон илэрсэн.
-Амт үнэр ялгахаа болих шинж тэмдэг өмнөх коронавирусын тархалтын үед голлож байсан бол делта хувилбарын үед байх жишээтэй байна.
--Коронавирус нь шинэ вирус учраас бүх судалгаа хийгдээд явж байна. Цаашид улам гүнзгийрүүлж судлах байх.
-Делта хувилбар маш хурдан тархдаг. Альфа хувилбартай харьцуулахад 40-60 хувь хурдан тархалттай байгаа. Илрэх шинж тэмдэг нь хүнд байдлаар илэрч байна.
-Делта хувилбар вакцинжуулалтад хамрагдаагүй залуус, хүүхдүүдэд голлон халдварлаж байна.
-Вакцид хамрагдсан хүмүүс делта хувилбараас хамгаалагдаж байгаа.
М.Алтанхүү: Нас баралтыг бууруулах эмчилгээ чухал
-Делта нь коронавирусын нэг л хувилбар учраас халдах зам нь адилхан. Тэгэхээр хамгаалах арга ч адил агаар дуслын замаар халдах учраас вакцины бүрэн тундаа хамрагд, зай барь, маскаа зүү, гараа ариутга.
-Амьсгалын замын халдварыг удирдлагагүй халдвар гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй ойлголт. Олон нийтийн хөл хорио, хязгаарлалт хийх нь авах ёстой арга хэмжээний нэг мөн. Найдвартай сэргийлэх арга бол вакцин.
-ДЭМБ-ын зөвлөмжид вакцины хоёр тундаа хамрагдсан бол өвчлөл, хүндрэл нь бага гэж зөвлөсөн.
-Хоёр тунгаа хийлгэсэн бол халдвар авлаа гэхэд цөөн тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлага үүснэ. Өөр тохиолдолд хүндрэл гарахгүй.
-Фрайзер вакцины хамгаалах чадвар 99 хувьтай гэж гарсан бол саяхны судалгаагаар астразеника 68 хувьтай гэж гарсан.
-Коронавиурсын шинэ халдвар, шинэ хувилбарууд гарч байгаа учраас мэдээллүүд маш түргэн өөрчлөгдөж байна.
-Делтаг эмчлэх эмчилгээний хувьд коронавирусын бусад хувилбараас ялгаагүй. Гэхдээ илрэх шинж тэмдэг нь өөр, ингэхдээ огт гарахгүй шинж тэмдэг байхгүй.
-Амт үнэр алдагдах нь альфа хувилбарын үед их байхад делтагийн үед бараг тохиолдохгүй. Томуутай төстэй шиинж тэмдэг түлхүү байгаа. Гэвч эцсийн дүгнэлт гараагүй судалгаа хийгдэж байна.
Ц.Наранзул: Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй
-Коронавирус бол амьсгалын замын халдварт өвчин юм. дамжих зам нь агаар дуслын зам.
-Халдвар тархах хамгийн эрсдэлтэй зам нь халдвартай хүний амьсгал, дээр нь ахуйн халдварын зүйл байж болно.
-Вирус сэрүүн нөхцөлд тэсвэртэй. Гадаргуу дээр оршин тогтнох хугацаа богино. Гол нь агаар дуслын зам юм.
-Халдвар хувь хүмүүсийн хариуцлагатай холбоотой.
-Делта вирус хурдан халдварлах халдварламтгай шинж чанартай.
-Коронавирус хувьсамхай учраас дараагийн вакцмны товлолын хугацаа ойрхон байгаа.
-Вакцины гуравдагч тунгийн хувьд вирусын шинэ хувилбар тус бүрт тодорхой хэмжээгээр хамгаалах нөлөө үзүүлнэ. Тэгэхээр вакцины тунгийн илүүдэл гэсэн ойлголт байхгүй. Иймд хүн амаа идэвхтэй хамруулах хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn