П.ЖАРГАЛ

Жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар “Хөх дөл” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр 2023 онд гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумыг зорьж, монгол нүүдэлчин ахуй соёлыг таниулсан 20 ангит цуврал контент бүтээжээ. Улаанбаатар хотод амьдарч байсан залуу гэр бүл, жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицож, уламжлалт ахуй соёлоосоо суралцаж буйг харуулсан цуврал юм. Уг төслийн нээлт, “Мөнхөө” баримтат киноны үзвэр энэ сарын 14-нд 19 цагаас  “Corporate convention center”-т болно.

Эх сурвалж: zms.mn