Х.ОЮУНБОЛД

Холливудад амжилтанд хүрэх гэдэг тийм  амар биш. Заримдаа  том кинонд тоглохыг зөвшөөрөх эсвэл мэргэжлийн карьер нь дуусч байгааг илтгэж болно. Аль эсвэл  од болох эхниий алхам байж болно. Учир нь уран сайхны амьдрал бол агаарт зоос шидэхтэй адилхан юм. Чи хэзээ ч чамд юу  өгч болохыг мэдэхгүй. Тухайлбал,  жүжигчин Крис О Доннеллтэй  тохиолдсон шиг зүйл ч тохиолдож болно. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж танигдсан  кинонуудын гол дүрп тоглож байсан түүний карьер нэг шөнийн дотор дууссан байна. Супер баатруудын тухай кино  нь шилдэг кинонуудын жагсаалтанд багтсан шилдэг кинонууд байдаг. Гэвч энэ төрөл жанрын киноны нэг том жишээ нь Крис О Доннелийн гол дүрд нь  тоглосон “Батмэн, Робин” аж. Энэ кино нь түүний кино ертөнцийн төгсгөлийг авчирсан кино болсон байна. Тэр өөрөө олон жилийн дараа  Арнольд  Шварценегер эсрэг талын дүрд, Жорж Клони Батмэний дүрийг бүтээсэн кино гарсны дараа үүнийг хүлээн зөвшөөрчээ. Крис О Доннелд юу болсон бэ?

Крис О Доннел кино ертөнцөд зар сурталчилгаа бичдэг болсноор жүжигчин болох замналаа эхлүүлсэн аж. Тухайлбал, МакДоналдсын компанит ажилд Майкл Жордантай цуг ажиллаж байжээ. Гэхдээ удалгүй  1990 онд түүнд кинонд тоглох анхны боломж гарч ирсэн нь “Эрчүүд хэзээ ч явдаггүй” нэртэй кино байв.Гэхдээ тэрээр найруулагч Жон Авнетийн “Ногоон шарсан улаан лооль” кинонд тоглосноор  алдар нэр нь өссөн байна. Дараа нь  хүмүүст танигдсан “Эмэгтэй хүний үнэртэй ус”, “Бачелор”, “Бэтмен үүрд” болон “Босоо хязгаар” киноны  гол дүрд тогложээ. “Бэтмен ба Робин” кинонд тоглохыг зөвшөөрсөн нь түүнийг “Титаник” киноны гол дүрд тоглохоос татгалзахад хүргэсэн байна. Мөн Хар хувцастангууд киноны  нэг дүрд тоглох гайхалтай саналаас татгалзсанаа мартсангүй. Гэхдээ “Бэтмен ба Робин” кинонд тоглосон нь бүтэлгүйтсэний дараа  тэрээр авьяас чадвараа телевизэд сорих болсон аж. Тухайлбал, “Грейсийн анатоми” цуврал, Лос-Анжелес болон “Хоёр ба хоёр хагас эрэгтэй” олон ангит кинонд тогложээ. Мөн хажуугаар нь  зарим киноны жижиг дүрд сайн дураараа тоглосон байна. Энэ нь түүнд чөлөө цагаа хувийнхаа пиццаны газрыг анхаарах боломжийг олгосон аж. Крис О Доннелл одоо 51 настай. Каролин Фентресстэй гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй юм байна.

Эх сурвалж: www.polit.mn