Т.САЙХАН

2021.07.06

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9458 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1643 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 128454 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бол гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварын

  • 915 нь Улаанбаатар хотод
  • 723  нь орон нутагт батлагдсан байна гэв. 

Сүүлийн 24 цагт орон нутгаас Орхон аймагт хамгийн олон тохиолдол шинээр илэрсэн буюу 104 тохиолдол нэмэгджээ.

Харамсалтай нь, мөн хугацаанд CОVID-19-ийн нэн хүнд хэлбэр болон бусад хавсарсан өвчний улмаас 39-80 насны 10 хүн барлаа. Улсын хэмжээнд COVID-19-ийн улмаас нийт 639 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn