Т.САЙХАН
Шатахууны үнэ өнгөрсөн баасан гаригийн орой 300 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар АМГТГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.
Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:-Монгол Улсын хувьд шатахууны үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. Иймд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн билээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч, нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Гэвч газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, энэ оны тавдугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон. Үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар авч үзвэл:-ОХУ-д АИ-92 автобензин литрийн үнэ 1950 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 1918 төгрөг, -БНХАУ-д АИ-92 автобензиний литрийн үнэ 3274 төгрөг, дизель түлшний үнэ литр нь 2887 төгрөг тус тус байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа бензиний үнээ нэмсэн гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn