Т.САЙХАН
ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. Өнгөрсөн хоногт 8699 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1551 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 126811 боллоо. Мөн хугацаанд 2326 хүн эдгэрсэн бол 12 хүн уг өвчний хүндрэлээр эндсэн харамсалтай мэдээ байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: -Улсын хэмжээнд COVID-19-ийн улмаас нийт 629 хүн нас бараад байна. Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм. Халдварын улмаас одоогоор 14046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас9260-ынх нь биеийн байдал хөнгөн,3398 нь хүндэвтэр,1147 нь хүнд, 241 нь маш хүнд хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 24 958 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна" гэлээ.
Хөдөө орон нутагт 1217 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал:
Дархан-Уул аймагт 63,
Орхонд 75,
Баян-Өлгийд 23,
Увсад 58,
Ховдод 24,
Завханд 14,
Говь-Алтайд 84,
Баянхонгорт 23,
Архангайд 33,
Хөвсгөлд 35,
Булганд 18,
Сэлэнгэд 50,
Өвөрхангайд 65,
Төв аймагт 25,
Дундговьд 10,
Говьсүмбэрт 9,
Хэнтийд 4,
Сүхбаатарт 48,
Дорнодод 21 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn