Т.САЙХАН
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ирэх мягмар гаригт АТГ-ын дэд даргыг томилох сонсгол хийнэ. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.
Энэ хуулийн дагуу АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг ХЗБХ-нд ирүүлсэн байна.
Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
2002 онд Цагдаагийн Ерөнхий газрын/ЦЕГ/ Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа
2007-2008 онд ЦЕГ-ын эрүүгийн төлөөлөгч
2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч
2014-2016 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар хэлтсийн тасгийн дарга
2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар тус, тус томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж:www.polit.mn