П.АМГАЛАН
“Турин-2025” өвлийн наадам Монголын Тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцож байгаа. Тэгвэл тус наадмаас Снөүбордын Giant Slalom төрөлд өрсөлдсөн А.Алтан-Очир хүрэл медаль хүртсэн бол М.Энхзаяа 4-р байранд орлоо. Ингэснээр манай улс анхны медалиа авч байна. Снөүбордын тамирчид маргаашаас дахин хоёр төрөлд өрсөлдөх юм. Тус өвлийн наадам 8-16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөж байна.
Эх сурвалж:www.zms.mn