Ч.Бямба
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 11-ний 19.00 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Талын-Уул гэх газарт "Автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын- Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо “Toyota Hiace” маркийн түргэний автомашин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Toyota Hiace” маркийн түргэний автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт буюу нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Эх сурвалж:www.zms.mn