Т.САЙХАН
Шадар сайд өнөөдөр /06.21/ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5 хувийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400 мянган орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 45-48 хувь орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаач ээ" гэж уриалж байгаа юм. Вакцины үйлчлэл чамлахааргүй байгаа. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахын тулд 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн" гэлээ.
Мөн тэрбээр "Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй. Улсын хэмжээнд 16 мянган эмнэлгийн эмч, ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10 хувь нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn