Б.ЖАВХЛАН

Улсын хэмжээнд өчигдөр 10 байршилд гал гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Чандмань багт , Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Сэлэнгэ аймгийн Сайхан сумд, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд гал гарсан байна. Галын улмаас нэг гэр, байшин, малын саравч, хоёр тонн орчим задгай өвс шатжээ.

Эх сурвалж: www.zms.mn