Ч.БЯМБАХАЖИД

"Тэмп партнерс" ХХК, "Эн Зэт Жи Эм" ХХК, "Мон Экс Бэй Ти Билэг" гэх компаниуд 2022, 2023 оноос хойш тусгай зөвшөөрөлтэйгөөр MELBET, MNBET зэрэг платформоор дамжуулан цахим бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлсээр байна.

Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийг үл тоож, татвар төлөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тиймээс Зөвшөөрлийн зөвлөлөөс дээрх 3 компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг зогсоох саналыг Хууль зүй дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Цахим бооцоот, мөрийтэй тоглоомд хожигч гэж хэзээ ч байхгүй. Та хожлоо гэж бодсон ч эцэст нь бүхнээ алдана. Харин хожиж үлддэг нь зөвхөн тоглоомын цаад эзэд байдаг. Тиймээс хууль бус цахим бооцоот тоглоомын бизнесүүдийг таслан зогсооно. Татвараас зугтаж, хууль зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдийн амьдралыг сордог энэ тогтолцоог үндсээр нь тасална” хэмээн мэдээллээ.  

Эх сурвалж: Zms.mn