Т.САЙХАН

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах тухай Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.  Тус холбооны дэд тэргүүн Ц.Дуламсүрэн "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах талаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна.  Баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг зөвхөн Улаанбаатарт тэмдэглэнэ гэсний дагуу иргэдээс судалгаа авлаа. Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооны 1,000 гишүүнтэй хурал болсон.  Манай холбооны гишүүд баяр наадмыг хотод тэмдэглэж, ард түмнээ алаглаж болохгүй гэсэн байр суурьтай байна.  

Хуульд долдугаар сарын 11, 12-нд Улсын наадам болно гэж заасныг Засгийн газар өөрчлөх ёсгүй. Хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Наадам хийхгүй юм бол олимп шиг жилээр хойшилж болно. Түүнээс биш хот, хөдөөг ялгаж наадам хийх хэрэггүй. Үндсэн хуульд заасан ард түмний эрхийг эдлүүлмээр байна"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn