С.САРУУЛ
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэлт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон юм.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, нийтийн эдэлбэр газрууд дахь ногоон байгууламжийн усалгаа, хог хаягдалд анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, харшил өдөөгч ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: www.polit.mn